Барилга байгууламжийн байршил, инженерийн судалгаанд үндэслэн Архитектурын хэлбэр төрх, хэмнэл хэмжээ, уран сайхны илэрхийлэл, гадна болон дотор орон зайн зохист төлөвлөлтийг хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сонирхол хэрэгцээнд нийцүүлэн боловсруулна. Олон нийт, орон сууц, үйлдвэр үйлчилгээний зэрэг бүх төрлийн барилгын архитектур, орон зайн төлөвлөлтийг зориулалтын шаардлага, норм дүрэм, стандартад нийцүүлэн зохиомж хэлбэрийн өвөрмөц, сонирхолтой орчин цагийн шийдлээр шийднэ. Архитектур төлөвлөлт, техник, технологи, материал бүтээцийн цогц шийдлээр хүмүүний аж төрөх, ажиллах, амрах тохилог тухтай орчныг хамтын хүч чармайлт, оюуны чадамжаар цогцлоон бий болгохыг эрхэмлэн ажиллаж байна.