Худалдаа
Бүс нутгийн хөгжлийн төсөл, хот төлөвлөлтийн суурь судалгаа, хот, тосгоны болон шинэ хороолол, хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө тэдгээрийг хэрэгжүүлэх үе шатны бүх төрлийн баримт бичгийг боловсруулна. Хот төлөвлөлтийн төслийг тухайн бүс нутаг, хот, тосгоны хүн ам, хөдөлмөрийн нөөц, үйлдвэрлэл, эдийн засаг, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, хүрээлэн байгаа орчны хөгжлийн түвшинд судалгаа дүгнэлт хийж ирээдүйн хөгжлийн чиг хандлага, давуу талуудыг тодотгон тогтоож хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилт, ногоон байгууламж нийгмийн болон инженерийн дэд бүтцийн зохистой үйлчилгээг эдийн засгийн хэмнэлттэйгээр хангахад чиглэсэн цогц үйл ажиллагааг тодорхойлж төлөвлөнө.

Хуваалцах: